| | Элсэлтийн ерөнхий мэдээллүүд General admissions ВОУИС нь аль нэгэн байдлын ялгаварлан гадуурхах явдлыг тэвчдэггүй учраас нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал, улс төрийн сонирхол, шашин шүтлэг болон тахир дутуу эсэхээс үл хамааран элсэхийг хүссэн бүх хүмүүсийг адил тэнхүү хүлээн авах болно. ВОУИСт элсэн орохын тулд хүсэлт гаргаж буй хүн бүр өргөдлийн хуудас бөглөж нөхөн олгохгүй 50 ам.долларын хөлс төлнө. Өргөдлийн хуудсыг манай веб хуудаснаас татаж авах буюу хүсэлт гаргасны үндсэн дээр шуудангаар, имейлээр буюу факсаар хүлээн авч болно. Хаяг, утас, факсны дугаарыг доор бичсэн байгаа. 2004-2005 оны хичээлийн жилд ВОУИС нь баклавр, мастерийн зэрэг олгох, гэрчилгээ олгох болох Англи хэлний сургалтууданд элсэлт авч байна. Элсэх гэж буй бүх хүмүүс дараах хүснэгтэнд дурдсаны дагуу зохих бичиг баримтуудыг бүрдүүлнэ үү. Элсэлтийн материал | Мастер | Баклавр | Гэрчилгээ олгох | Англи хэлний | Элсэлтийн хуудас | 
| 
| 
| 
| Элсэлтийн төлбөр | 
| 
| 
| 
| Урьдын боловсрол | Баклавр зэрэгтэй | Ерөнхий боловролын сургууль төгссөн | Ерөнхий боловролын сургууль төгссөн | Хамаагүй | Албан ёсны үнэлгээ | GPA: 2.5 доод тал | GPA: 2.0 доод тал | -- | -- | SAT/ACT | -- | SAT:870 эсвэл ACT:18 | -- | -- | TOEFL/QPT | TOEFL:550 эсвэл QPT: 85 | TOEFL:550 эсвэл QPT: 85 | TOEFL: 530 эсвэл QPT: 80 | -- | GRE/GMAT | Байсан нь дээр | -- | -- | -- | Ирээдүйн зорилгын зохиомж | 
| 
| -- | -- | Санхүүгийн баталгаа | 
| 
| 
| 
| Лавлагаа захиа | 
| 
| -- | -- | Эрүүл мэндийн даатгал | Байсан нь дээр | Байсан нь дээр | Байсан нь дээр | Байсан нь дээр | Ярилцлага | 
| 
| 
| 
|
Элсэлтийн материалийн тайлбар Анхааруулга: Англи хэл дээр бичигдээгүй ямар ч материалын баталгаажуулсан орчуулгатай нь цуг явуулна уу - Элсэлтийн хуудас: Элсэхийг хүсэж буй хүн бүр элсэлтийн хуудсыг бүрэн бөглөж гарын үсэг зураад өгөх ёстой. Хуудсыг дутуу бөглөсөн тохиолдолд Элсэлтийн хэлтэс хүлээн авахгүй бөгөөд бүх материалыг бүрдүүлтэл таны материалыг авч үзэгүй болно.
- Элсэлтийн төлбөр: Элсэхийг хүсэж буй хүн бүр нөхөн олгохгүй 50 ам.долларын төлбөр төлнө. Төлбөрөө кредит картаар төлөх гэж буй оюутнууд (703) 591-7042 дугаарын утсаар, (703) 591-7046 дугаараар факсаар буюу
This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
имейлээр өөрийн кредит картны дугаар болон хүчингүй болох өдрийг мэдэгдэж болно. Бид Visa, MasterCard, Discover болон American Express картнуудыг хүлээн авна. Та мөн өөрөө Элсэлтийн хэлтэс дээр ирж төлж болно
- Түрүүчийн боловсрол: Өөрийн орны коллеж буюу их сургуулийн зэрэгтэй хүн дипломийнхоо хуулбарыг баталгаажуулсан орчуулганы хамт (Эх хувь нь англиар биш тохиолдолд) явуулж болно.
- Мастерийн зэрэг авах сургалтанд “Баклаврын зэрэгтэй” байх шаардлагатай.
- Баклаврын, Гэрчилгээний буюу Англи хэлний сургалтанд “Ерөнхий боловсролын сургууль төгссөн” гэрчилгээ шаардлагатай.
Гадаадын оюутнуудын хувьд: Тухайн орны их дээд сургуулиас авсан Баклаврын зэрэг нь АНУийн их дээд сургуулийн 4 жилийн сургууль төгссөнтэй ижил түвшинийх байх ёстой. Мастерийн сургалтанд элсэх гэж буй хүмүүс өөрийн орны Баклаврын зэргийг АНУийн Түвшингийн хүснэгтнээс харьцуулж харна уу. Харин Баклаврын сургалтанд элсэх гэж буй хүмүүс АНУийн Түвшингийн хүснэгтнээс өөрийн орны Ерөнхий боловсролын сургуулийн түвшингээ харьцуулж харна уу - Албан ёсны үнэлгээ: Түрүүчийн боловсролын үнэмлэх, дипломоо үзүүлэхээс гадна урьд нь суралцаж байсан сургууль, их дээд сургуулийнхаа албан ёсны үнэлгээгээ, эсвэл баталгаажуулсан хуулбарыг нь өгч явуулах хэрэгтэй. Мастерт сурах гэж буй оюутан доод тал нь 2.5 GPA (нийт авах ёстой 4.0) оноотой байх ёстой ба баклаврт сурах гэж буй оюутан доод тал нь 2.00 GPA (on a 4.0 scale) оноотой байх ёстой.
Гадаад оюутнуудын хувьд: ВОУИС таны оноог зөвхөн сургуулийн дотоод үйл ажиллагаанд зориулан үнэлэх болно. Хэрэв танд өөр бусад зорилгоор ашиглах үнэлгээ хэрэгтэй байгаа бол та ерөнхий үнэлгээ гаргадаг байгууллагад хандсан нь дээр. Тэд таны оноог үнэлээд гадаадын дипломыг АНУийн дипломтой харьцуулсан үнэлгээ гаргаж өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг World Education Service, Inc. (WES) байгууллагаас
This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
имейлээр буюу утас 212-966-6311 факс 1-800-937-3895 дугааруудаар харьцаж олж авч болно. - SAT/ACT оноонууд: АНУийн ЕБСургууль төгссөн ба баклаврын сургалтанд элсэх гэж буй оюутнууд коллежид элсэх шалгалтын оноонуудаа үзүүлэх ёстой. Мөн SAT юм уу ACT шалгалтуудын аль нэгнийх нь л оноог үзүүлж болно. SATийн оноо хамгийн багадаа 870 ба ACTийн оноо хамгийн багадаа 18 байх ёстой.
- Хэлний чадвар (TOEFL юм уу EPT шалгалт) Зөвхөн гадаад оюутнуудын хувьд: Төрөлхийн Англи хэлээр ярьдаггүй бүх хүмүүс Англи хэлийг хир сайн эзэмшсэн болохоо ВОУИСд үзүүлэх ёстой. ВОУИС Англий хэлний чадавхийг шалгах хэд хэдэн шалгуур ашигладаг. Доорхи хүснэгтээс ВОУИСт хүлээн зөвшөөрдөг TOEFL, EPT гэх мэт шалгалтуудын шалгуурыг харна уу.
Албан ёсны шалгалтын нэр | Авах ёстой доод оноо | SAT II | Англи хэлээр 870 | IELTS | Ерөнхий үнэлгээ 6 | TOEFL | Бичгээр авдаг - 550 (Компьютерээр авдаг - 213) | TOEIC | 750 |
TOEFL буюу Англи хэлийг гадаад хэл болгон сурагчдын шалгалт нь АНУийн их дээд сургуулиудад хамгийн өргөн хүлээн зөвшөөрдөг Англи хэлний шалгалт юм. ВОУИСд элсэхийн тулд TOEFLийн оноо бичгээр өгдөг нь доод тал нь 550 ба компьютерээр өгдөг нь доод тал нь 213 байх ёстой. Оюутнууд өөрсдийн TOEFLийн онооны хувийг шууд илгээх буюу Боловсролын Шалгалтын Алба (ETS)ээр дамжуулан явуулж болно. Шалгалтын дүн 2 жилээс хэтрээгүй байх ёстой. Хэрэв та АНУийн их дээд сургуульд суралцаж байгаа бол хуучин ч гэсэн харин тухайн сургуулийн хүлээн зөвшөөрсөн оноог үзүүлж болно. 550аас (компьютераар 213) бага оноотой элсэгчид ВОУИСийн Англи хэлний шахуу хөтөлбөрт хамрагдаж болно. Манай Англи хэлний сургалтанд хамрагдан төгссөн тохиолдолд цаашид үргэлжлүүлэн суралцахдаа Англи хэлний чадавхийг шалгах шалгалтнаас чөлөөлөгднө. - GMAT/GRE шалгалтууд: АНУийн их сургуулиудад мастерийн хөтөлбөрт элсэгчид урьдчилан өгсөн байх ёстой хоёр төрлийн шалгалт байдаг. GMAT буюу Мастерийн сургалтын Менежментийн шалгалтыг МВА гэх мэт бизнесийн хөтөлбөрт суралцагчид өгдөг. Харин GRE буюу Мастерийн сургалтын онооны шалгалт нь бизнесийн бус харин сэтгэл судлал, түүх, инженерийн сургалтуудад суралцахыг хүсэгчдэд зориулсан юм. Эдгээр шалгалтуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.gmat.org буюу www.gre.org веб хуудаснуудаас авна уу. Мастерийн сургалтанд суралцах гэж буй дотоодын буюу гадаадын бүх оюутнууд GMAT юм уу GRE шалгалт өгсөн байхыг зөвлөж байна.
- Ирээдүйн зорилгын зохиомж: Элсэхийг хүсэгчид нь өөрсдийн урьдын боловсрол, хувийн сонирхол, үйл ажиллагаа, ажил мэргэжлийн зорилго зэргээ дурьдсан зохиомж бичих ёстой. Энэ зохиомж нь 750аас илүүгүй үгтэй байх бөгөөд компьютерээр 12 pt хэмжээтэй шивж хэвлэсэн байх ёстой. Эндээс жишээ болох зохиомж харна уу.
- Санхүүгийн баталгаа: Элсэхийг хүсэгч бүр өөрийн сургалтыг хэрхэн санхүүжүүлэхээ харуулсан санхүүгийн баталгаа харуулах ёстой. Эндээс ВОУИСийн “Statement of Financial Support form” буюу санхүүгийн баталгааны хуудас татаж авна уу. Ер нь дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой.
· Өөрийн тань буюу таны ивээн тэтгэгчийн дансны мэдээлэлд дараах зүйлсийг багтаан харуулсан байх ёстой. Үүнд: а. Данс нээсэн өдөр, б. Сүүлийн жилийн хугацаанд хийсэн нийт орлогын хэмжээ, в. Одоогийн дүн · Таныг АНУд байх хугацаанд тань таны эцэг эх буюу ивээн тэтгэгч тань санхүүгийн тал дээр ивээн тэтгэж байна гэдгийг баталж ВОУИСийн Санхүүгийн баталгааны хуудсыг бөглөсөн байх. Хэрэв таны ивээн тэтгэгч АНУд амьдардаг бол ивээн тэтгэгч тань Санхүүгийн баталгааны хуудсыг бөглөөд нотариатаар батлуулах ёстой. · Ажлын газрын тодорхойлолт. Таны ивээн тэтгэгч буюу эцэг эх тань өөрсдийн ажил олгогч нараас дараах зүйлсийг багтаасан тодорхойлолт гаргуулах ёстой. Үүнд: а. Ямар албан газарт хэзээнээс, ямар ажил эрхэлж байгаа, б. Жилийн дундаж цалин, с. Хэрэв энэ албан тушаал нь түр хугацааных, эсвэл байнгын ажил байсан ч гэсэн ивээн тэтгэгч нь өөрөө бизнес эрхэлдэг бол сүүлийн жилийн татварын мэдүүлгийн хуулбарыг дагалдуулан явуулах ёстой. Харин ивээн тэтгэгч нь АНУд ажиллаж амьдардаг бол W-2 form хуудсыг бас бөглөж цуг явуулна. Анхаар: Санхүүгийн холбогдолтой бүх бичиг баримтыг 6 сарын дотор гаргасан байх ёстой бөгөөд эх хувь нь байх ёстой. Хэрэв хуулбарыг нь явуулж байгаа тохиолдолд баталгаажуулсан байх ёстой. - Лавлагаа захиа: Элсэхийг хүсэгч нь өөртэйгээ шууд хамааралгүй ч, түүний боловсрол, мэргэжилийн ур чадварын талаар сайн мэдэх хоёр хүний бичсэн лавлагаа захиа явуулах ёстой. Энэ захиануудад уг хүний зан чанар болоод мастерийн сургалтанд сурч амжилтанд хүрч чадах чадвартай талаар дурдсан байх ёстой. Эндээс “Professional Reference Form” буюу Мэргэжлийн лавлагаа хуудсыг татаж авна уу.
- Эрүүл мэндийн даатгал: Бүх элсэгчид эрүүл мэндийн даатгалтай байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн даатгалтай болоогүй оюутан ВОУИСаар дамжуулан боломжийн үнээр худалдан авч болно. Энэ веб хуудаснаас http://www.viu.edu/resources/healthinsurance.html дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
- Ярилцлага: ВОУИСийн элсэлтийн үйл явцын салшгүй нэг хэсэг болсон нүүр тулсан ярилцлага хийсэн нь дээр гэж бид зөвлөх байна. Хэрэв та нүүр тулан уулзаж чадахгүй бол утсаар ярилцах гэх мэт өөр аргыг сонгож болно. Энэ ярилцлага хийхийн тулд урьдчилж цаг тохирсон байх ёстой.
Анхаар: АНУаас гадна амьдарч байгаа элсэгчид заавал ярилцлага хийх ёсгүй. Гэхдээ боломж гарсан тохиолдолд бид тантай нүүр тулан ярилцахдаа баяртай байх болно.
Бүрэн бөглөж, гарын үсэг зурсан элсэлтийн хуудсыг доорхи шуудангийн хаягаар илгээнэ үү. (Гэхдээ цаг давчуу нөхцөлд факсдаж бас болно.) Элсэлтийн төлбөрийг хуудастай цуг илгээх эсвэл хувийн болон аялагчийн чекээр, кредит картаар гм аргаар төлж болно. Office of Admissions Virginia International University 3957 Pender Driver, Fairfax, VA 22030 USA E-mail:
This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
Tel.: +1 (703) 591-7042 Fax: +1 (703) 591-7046
Анхаар: Элсэлтийн төлбөрийг хүлээн автал элсэх хүсэлтийг бүрэн бус гэж тооцоод бүртгэж авахгүй болно. Харин бүрэн бөглөсөн элсэлтийн хуудас болон төлбөрийг хүлээн авсаны дараа элсэх хүсэлтийг хүлээн авч сайтар шалгадаг. Манай элсэлтийн шалгуурыг давсан хүмүүсийг тэдний боловсрол, чадавхийнх нь дагуу үнэлж, сонгох болно. Үл ялгаварлан гадуурхах журам ВОУИС нь ямар ч хүнийг нас хүйс, үндэс угсаа, арьс өнгө, эрүүл мэндийн байдал, цэргийн ахмад дайчин эсэх болон шашин шүтлэгээр нь гадуурхдаггүй.
|