Сургалтын хөтөлбөрүүд (Academic programs) Өнөөгийн байдлаар ВОУИС нь дараах сургалтын хөтөлбөрүүдийг санал болгож байна. Энэ бүх сургалтуудыг Виржини мужийн Дээд боловсролын Мужийн Зөвлөлөөс зөвшөөрсөн болно. I. Мастерийн сургалтууд (MBA & MMIS) Graduate programs A. Бизнес Удирдлагын Мастер (MBA) дараах чиглэлүүдээр: · Олон улсын Бизнес · Маркетинг B. Мэдээллийн системийн менежментийн Мастер (MMIS) II. Баклаврын сургалтууд (Undergraduate programs) Баклаврын зэрэг олгох сургалтуудыг Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхим ба Бизнес Удирдлагын тэнхимүүдээс олгож байгаа. A. Бизнес Удирдлагын тэнхимээс (Бизнес Удирдлагын Баклавр) · Нягтлан бодох ба Санхүү · Олон улсын Бизнес · Маркетинг B. Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхим (Компьютерийн Шинжлэх Ухааны Баклавр) III. Мэргэжлийн гэрчилгээ олгох сургалтууд (Career certificate programs) ВОУИС нь Мэдээлэл технологийн болоод Бизнес удирдлагын чиглэлээр диплом болон гэрчилгээ олгох сургалтууд явуулж байгаа. Бизнесийн мэргэжлийн Диплом болон Гэрчилгээ олгох сургалт Компьютерийн мэргэжлийн Диплом болон Гэрчилгээ олгох сургалт IV. Англи хэлийг хоёрдогч хэл болгон сурах сургалт (English as a second language program) I. Мастерийн сургалтууд (Graduate programs): A. Бизнес Удирдлагын Мастер (MBA) ВОУИСийн MBA сургалт нь оюутнуудад бизнесийн үндсэн хэсэг болох менежмент, санхүү, маркетинг болон шийдвэр гаргах гм хэсгүүд дээр мэдлэг олгохыг зорьсон. Энэ хөтөлбөр нь оюутнуудад бизнес удирдлагын чиглэлд өндөр чанартай, мэргэжлийн боловсрол олгодог бөгөөд үүний ачаар оюутнууд төрөл бүрийн салбарт ажил олох боломж нь ихэсч байгаа юм. Сургалтын явцад 2 үндсэн хэсэгт голлон анхаарч байгаа. Үүнд: Олон улсын бизнесийн удирдлага ба Маркетинг менежмент. Хөтөлбөрийг нийт 36 кредит цаг буюу урьдчилсан нөхцөлт курсуудыг тооцохгүйгээр курс бүрт 3 кредит цаг сууж байж дуусгаж, Мастерийн зэрэг авна. Хөтөлбөр нь Үндсэн курсийн 18 кредит цаг, Төвлөрсөн курсийн 12 кредит цаг ба Сонгох курсын 6 кредит цагаас бүрддэг. Оюутнууд ер нь 3.0 (В)тэй буюу үндсэн курсуудад 2.0 (С)гээс доошгүй дундажтай (GPA) байж байж Мастерийг зэрэг авах эрхтэй болно. Энэ хөтөлбөрийг голдуу 4 семестер сурч байж төгсдөг. Бизнес Удирдлагын Мастерийн хөтөлбөрт бүтэн буюу хагас цагаар бас сууж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл,,, B. Мэдээллийн системийн менежментийн Мастер (MMIS) Мэдээллийн системийн менежментийн Мастер (MMIS) хөтөлбөр нь техникийн мэргэжилтнүүдэд компаний мэдээлэл, технологи болон дэд бүтцийн нөөцийг хэрхэн өргөжүүлэх болон ашиглах үндсэн мэдлэгийг олгоход зориулагдсан. Энэ хөтөлбөр нь оюутнуудад технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаний үнэлгээг хэрхэн гаргаж, хэрхэн түүний маркетинг хийх вэ гэдгийг заахаас гадна эрсдэлийг хэрхэн тооцоолох, түргэн өөрчлөгдөж буй бизнес орчинд хэрхэн шийдвэр гаргах вэ гэдгийг зааж өгнө. Үүний ачаар оюутнууд технологийг өрсөлдөөнтэй орчино хэрхэн ашиглаж сурах, болон технологи нь бизнесийн бусад үндсэн хэсгүүдтэй хэрхэн холбоотой болохыг судална. Мэдээллийн системийн менежмент нь албан байгууллагад мэдээлэл технологийн зохион байгуулалт, хэрэгжүүлэлт, хэрэглээ, менежмент болон хэрхэн ашиглах вэ гэдгийг судалдаг. Энэ салбарт одоогоор бизнесийн стратеги болон мэдээллийн систем, мэдээлэл технологийг албан байгууллагад хэрхэн шинээр нэвтрүүлж байгаа, үүний талаарх мэдлэгийг хэрхэн дамжуулдаг, системийн анализ болон загварыг гаргах арга барил, хангамжийн багц системийн автоматжуулсан харилцаа, мэдээллийн системийн тархац, электрон худалдаа болон мэдээллийн шинэ хэрэгслийн үр нөлөө зэрэг сэдвүүдээр олон тооны судалгаа хийгдсэн байгаа. Хөтөлбөрийг урьдчилсан нөхцөлт курсуудыг тооцохгүйгээр нийт 36 кредит цаг сууж байж дуусгаж, Мастерийн зэрэг авна. Хөтөлбөр нь Үндсэн курсийн 21 кредит цаг ба Сонгох курсын 15 кредит цагаас бүрддэг. Энэ хөтөлбөрийг голдуу 4 семестер сурч байж төгсдөг. Мэдээллийн системийн менежментийн Мастер (MMIS) хөтөлбөр нь заавал үзэх ёстой гурав, сонгож болох нэг хэсгээс бүрддэг. Дэлгэрэнгүй мэдээлэл,,, |