Location and Transportation
 

Байрлал ба Унаа Location and Transportation

ВОУИСийн хаяг: 3957 Pender Drive, Fairfax, Virginia 22030. ВОУИС нь АНУийн нийслэл болох Вашингтон ДС хотоос 20хон милийн зайд оршдог. Тиймээс та энд ирэхдээ Вашингтон хотын ойролцоох Виржини мужийн Даллас Интернейшнл (IAD) буюу Мериланд мужийн Балтимор Вашингтон Интернейшнл (BWI) олон улсын нисэхийн аль нэгэнд бууж болно. Мөн АНУийн бусад хотуудаас дамжиж ирж байгаа бол Рейган Нейшнл Айрпорт (DCA) нисэх буудалд ч ирсэн болно. Энэ гурван нисэхийн аль аль Фейрфакс руу шууд ирэх автомашины зам болон төмөр замын сүлжээнд багтдаг.

Фейрфакс дүүрэгт бизнесийн харилцаа тогтооход тохиромжтой, Иргэний дайны үеийн түүхийн дурсгалт газар олон, мөн цагийг зугаатай өнгөрүүлэх амралтын газрууд болон дэлгүүр хоршоо элбэг, тиймдээ ч дэлхийн олон улс орны зочид энд их ирдэг. Фейрфакс нь бас АНУийн хамгийн тайван дүүрэг юм. Мөн Виржиний хойд хэсэгт дэлхийн техник технологийн тэргүүлэх компаниудийн төв их байрласан байдаг учраас “Silicon Valley II – Силикон Валлей 2” гэж хүртэл нэрлэдэг.

Оюутнуудад үзүүлэх үйлчилгээ Student services         

Нисэх буудлаас тосож авах Airport pick-up services

Хэрэв та нисэх буудлаас тосуулахыг хүсвэл ирэх өдрөөсөө 7 хоногийн өмнө бидэнд нислэгийн мэдээллээ өгнө үү. Тосч авсаны хөлс $60 байх болно.

Байр сууц Accommodations

ВОУИС нь сургуулийн дэргэд оюутны дотуур байргүй учраас АНУд ирэхээс өмнө байр захисан тохиолдолд танд байр олж өгч болно. Тиймээс ирэхээсээ доод тал нь 4н долоо хоногийн өмнө байр хүссэн өргөдлийг веб хуудсан дээрээс татаж аваад бөглөж явуулаарай. Мөн өргөдлөөс гадна 725 ам.долларыг байрны барьцаа болгон сургалтынхаа төлбөртэй цуг явуулаарай. Энэ 727 ам. долларт танд байр олж өгөх, байрыг хадгалж байхтай холбогдсон төлбөрүүд тухайлбал байрны өргөдөл боловсруулах зардал, байрны барьцаа болон эхний сарын байрны хөлс багтсан байгаа. Эхний сарын байрны хөлсний зөрүүг дараа саруудад зохицуулах болно. Үүний ачаар та сургуульд ирэхээсээ өмнө байрны асуудлаа шийдвэрлэсэн байх болно. Тодруулж асуух зүйл гарвал accommodation@viu.edu хаягаар захиа бичиж асууна уу.

Оюутны байр Student hostels

Оюутнуудын харилцааг сайжруулах болон суралцахад нь нэмэр болох зорилгоор ВОУИСийн оюутны байрны нэг өрөөнд 2-3 оюутан байрладаг. Бүх өрөөнд ор, шүүгээ, ханын шүүгээ, ширээ, номны тавиур байрлуулсан. Зарим өрөөнд нэмэлт төлбөртэйгээр утас тавьж болно. Гал тогоо, нийтийн өрөө, угаалгын өрөө болон угаалгын машин зэргийг дундаа хэрэглэдэг. Оюутны байранд “Зөвхөн Англиар ярих” дүрэмтэй, үүний ч ачаар оюутнууд өөрсдийн ярианы Англи хэлийг хурдан сайжруулах боломжтой болж байгаа юм.

Өрөө хөлслөх Apartments

Ганцаараа буюу бусадтайгаа хамтран өрөө хөлслөх сонирхолтой оюутнууд Оюутны асуудал хариуцсан хэлтэсд хандаж хөлслүүлэх өрөөний талаар мэдээлэл авч болно. Харин 150 ам.долларын төлбөртэйгээр бид өрөө хөлслөх асуудлыг зохицуулж өгч болно.

Айлд суух Host families

Анх ирсэн оюутнуудад Англи хэлний мэдлэгээ сайжруулах болон Америкийн соёл, амьдралын хэв маягийг шууд сурах маш сайн арга бол айлд амьдрах юм. Оюутны асуудал хариуцсан хэлтэс оюутан байлгах хүсэлтэй айлуудыг уулзаж, сайтар шалгаж байж сонгодог. Хоолны хувьд айлд амьдрахдаа зөвхөн “Ор, өглөөний цай” буюу зөвхөн өглөөний цай орсон, эсвэл өглөөний цай болоод оройны хоол орсон, ийм 2 сонголт бий.

Нэмэлт үйлчилгээнүүд (өөрчлөгдөж болно, тухайн үед дахин шалгана уу)

Optional services

Байр олж өгөх                                        $150
Байр буюу өрөөны сарын хөлс          $350-$600
Нисэхээс тосож авах                             $60 (Зөвхөн Даллас нисэх буудлаас)
Байр буюу өрөөны барьцаа                $300

Оюутны амьдрал Student life

ВОУИСийнхан бид суралцах гэдэг бол оюутны амьдралын зөвхөн нэг хэсэг гэдгийг ойлгодог болхоор энд байх хугацаанд нь оюутнуудынхаа амьдралыг аль болох сонирхолтой, тухтай байлгахыг зорьдог. Тиймээс ч Оюутны асуудал хариуцсан хэлтэс оюутнуудад тухтай байр сууц олох, эрүүл мэндийн даатгалтай болох болон бусад чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх арга хэмжээ олоход нь тусалдаг. Мөн оюутнуудыг аль болох сургуулийн хамааралтай арга хэмжээнүүдэд оролцуулах арга зам хайж, оюутнуудад хичээлийн танхимын дотор болон гадна сурах боломжоор хангаж өгөхийг оролддог.