Scholarship program
 

Тэтгэлэгт хөтөлбөр Scholarship program

ВОУИС нь тодорхой ур чадвар эзэмшсэн бөгөөд тусгай нөхцөл болзлуудыг хангаж чадахаа баталсан оюутнуудад зориулсан олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог.

ВОУИСийн Тэтгэлэгт хөтөлбөрүүд нь сурлагын өндөр амжилттай оюутнуудыг нийтээр хүлээн зөвшөөрч урамшуулах зорилготой юм. Энэ хөтөлбөрүүдийг хувь хүмүүс, байгууллагууд, корпорациуд болон олон нийтийн сангуудас ивээн тэтгэж санхүүжүүлдэг. Тэтгэлэгүүд нь нэг жил 500гаас 7, 200 ам долларын хэмжээтэй байдаг. Эдгээр тэтгэлгүүдийн гол шалгуур нь өндөр амжилт юм. Тэтгэлэг хүссэн хуудсыг зөв бөглөж өгөх нь таны хувьд хүссэн тэтгэлэгээ олж авах эхний шат болж байгаа юм.

Хэн энэ тэтгэлгийг авах эрхтэй вэ. Who is eligible?

ВОУИСд бүтэн цагаар зэрэг олгох хөтөлбөрүүдэд эхлэн сурах гэж буй, өөр сургуулиас шилжиж ирж буй, баклаврын, мастерийн хөтөлбөрийн бүх гадаад болоод дотоодын оюутнууд тэтгэлэг олгох шалгуурт нийцсэн тохиолдолд энэ тэтгэлэгийг авах эрхтэй. Гэхдээ зөвхөн шалгуурт багтсан тохиолдолд тэтгэлэг заавал авна гэж ойлгож болохгүй. Тэтгэлэгийн Хорооноос тэтгэлэгтэй хамааралтай төрөл бүрийн шалтгаануудад үндэслэн ямар оюутанд тэтгэлэг өгөхийг тогтоодог.

Тэтгэлэгийг хуудас бөглөх Scholarship application requirements

Энэ хуудсыг бөглөхийн тулд эхлээд ВОУИСд элсэх хүсэлт гаргаж, хүлээн зөвшөөрөгдсөн, хичээлдээ сууж эхэлсэн байх ёстой. Харин тэтгэлэг тус бүр нь өөр өөр шалгууртай байгаа. Нэг оюутан нэг удаад нэг л тэтгэлэг авахаар хүсэлт гаргаж болно. Оюутан нь хүсэлт гаргах эцсийн хугацаанаас өмнө тэтгэлэг олгоход шаардагдах бүх материалуудыг бүрдүүлж өгөх ёстой.

Хэдийд хүсэлт гаргах вэ When to apply

Хүсэлт гаргахад бүрдүүлэх ёстой бүх материалуудыг тэтгэлэг горилж буй жилийнхээ 2 сарын 15наас өмнө бүрдүүлж өгөх ёстой. Оюутнууд жил бүр дахин хүсэлт гаргаж болно. Тэтгэлэг авах хүмүүсийн нэрийг 5 сарын үед зарлана. Сургуулийн ойролцоо байгаа оюутнууд хүсэлтийн хуудсыг Деканаас авч болно. Гэхдээ манай веб хуудаснаас ч энэ хуудсыг татаж авч болно. Мөн бидэнтэй утсаар, факсаар буюу имейлээр холбоо бариад хүсэлтийн холбогдолтой материалуудыг шуудангаар хүлээн авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг...

Сургалтын төлбөр болоод бусад зардал T uition and fees

 

МАСТЕРИЙН ХӨТӨЛБӨР

БАКЛАВРИЙН ХӨТӨЛБӨР

ГЭРЧИЛГЭЭТ ХӨТӨЛБӨР

АНГЛИ ХЭЛ

 

Сургалтын төлбөр 1

   Бүтэн цагаар сурах (нэг семестрт)

         Бүтэн цагаар сурах кредит цаг

         Хагас цагаар сурах кредит цаг

 

Бусад төлбөр 2

   Элсэлтийн төлбөр (нөхөн олггохгүй)

   Шуудангийн зардал

   (гадаад руу явуулах)

 

 

$4,149

$461

$470

 

 

$100

$50

 

 

$3,900

$260

$270

 

 

$100

$50

 

 

$3,120

$260

$270

 

 

$100

$50

 

 

$2,650

$8.83(1цагт)

$11(1цагт)

 

 

$100

$50


       

Торгууль

Төлбөрийг оройтуулах: Төлбөрийг цаг тухайд нь буюу эцсийн өдрөөс хойш төлсөн тохиолдолд төлөх ёстой дүнгийн 10%тай тэнцэх буюу 50 ам.долларын аль багаар нь тооцож торгууль төлнө.

Чек буцсаны төлбөр: Банкнаас буцсан төлөгдөөгүй чек бүрд 30.00 ам долларын төлбөр нэмж төлөх болно. Чекийг 3дах удаа буцаасан тохиолдолд нэмэлт төлбөр төлөх бөгөөд санхүүгийн үйл ажиллагаа зогсоох хүртэл арга хэмжээ авах болно.

Мөнгийг буцааж олгох ба хүсэлтийг цуцлах бодлого Refund policy & program cancellation

Цуцалсан өдөр: Хэрэв оюутан тухайн хөтөлбөрөөс буюу их сургуулиас бүрэн гарч байгаа тохиолдолд тухайн оюутан “Course(s)/Institutional Withdrawal Form” буюу сургалтыг цуцлах тухай хуудасны сургалтаас буюу сургуулиас гарч байгаа тухай зохих хэсгийг бөглөөд Элсэлтийн хэлтэст өгөх ёстой. Төлбөрийг буцааж олгоход тооцох цуцалсан өдрийг нь сургууль энэ хуудсыг хүлээн авсан өдрөөр тооцно.

Буцаан олгох бодлого: Тухайн хөтөлбөрөөс буюу их сургуулиас бүрэн гарч байгаа оюутанд мөнгийг буцаан олгохын тулд уг оюутан сургуульд ямар нэгэн өр төлбөртэй эсэхийг тооцоод дараах хувиараар нөхөн олгоно.

Гадаад (F-1 визатай) оюутнуудад

1. Хэрэв оюутан сургалт эхлэхээс 21ээс дээш хоногийн өмнө цуцлах хүсэлт илгээсэн тохиолдолд элсэлтийн болон шуудангийн зардлаас бусад бүх төлбөрийг бүрэн буцааж олгоно.

2. Хэрэв оюутан сургалт эхлэхээс 15-20 хоногийн өмнө цуцлах хүсэлт илгээсэн тохиолдолд элсэлтийн болон шуудангийн зардлаас бусад бүх төлбөрийн 75%ийг буцааж олгоно.

3. Хэрэв оюутан сургалт эхлэхээс 7-14 хоногийн өмнө цуцлах хүсэлт илгээсэн тохиолдолд элсэлтийн болон шуудангийн зардлаас бусад бүх төлбөрийн 50%ийг буцааж олгоно.

4. Хэрэв оюутан сургалт эхлэхээс 6 буюу түүнээс цөөн хоногийн өмнө цуцлах хүсэлт илгээсэн тохиолдолд төлбөрийг нөхөн олгохгүй.

5. Мөнгө шилжүүлэхэд гарсан зардлыг нөхөн олгох төлбөрөөс суутгаж авна.

Сургуульд бүртгүүлэх төлбөр, ном, сургалтын гарын авлага болон бусад үйлчилгээний зардлыг нөхөн олгохгүй.

Оюутанд олгох ёстой мөнгийг сургалт цуцласан өдрөөс буюу ВОУИС цуцлах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс 60 хоногийн дотор төлж барагдуулна. Хэрэв оюутан сургуультай төлбөр тооцоогоо дуусгаагүй тохиолдолд ВОУИС нь тооцоо дуустал дараах зүйлсийг хийх эрхтэй. Үүнд:

Оюутны сургалттай холбогдсон бүх мэдээллүүд болон дүнгийн хуудас зэргийг олгохоо хойшлуулах

Оюутны үнэлгээ гаргаж өгөхийг хойшлуулах

Хэрэв оюутны данс тооцоо зөрчилтэй хэвээр байсан тохиолдолд ВОУИС нь оюутны сургуульд элссэн гэдгийг үгүйсгэж түүний F-1 визийг хүчингүй болгоно. Мөн сургалтын төлбөрийг оройтуулж төлсөн тохиолдолд жилийн 12 хувийн алданги тооцно.