II- Баклаврын сургалтууд (Undergraduate programs) А. Бизнес Удирдлагын Баклавр Бизнес удирдлагын тэнхимээс 21р зууны глобаль зах зээлд тэргүүлэгч болох оюутнуудыг бэлдэх зорилго тавьсан. Энэ удирдагч нар маань нийгмийн болон байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагатай нийцүүлж байж эдийн засгийн амжилтанд хүрэх чадвартай болох юм. Манай сургуулийн шалгарсан багш, профессоруудаар заалгасны үр дүнд манай оюутнууд бизнес болон менежментийн өндөр амжилтанд хүрэхийн тулд байнга өөрчлөгдөж байдаг хүний нөөц болон мэдээллийн нөөц боломжийг ажил хэрэгч сэтгэлгээтэй хэрхэн сайн уялдуулж чаддаг болохыг сурах юм. Манай сургууль Бизнес Удирдлагын Баклавр зэргийг Нягтлан бодох ба Санхүү, Бизнес Удирдлага болон Маркетинг гэсэн 3н үндсэн чиглэлээр олгож байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл,,, B. Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхим (Компьютерийн Шинжлэх Ухааны Баклавр) Байнга өөрчлөгдөн, хөгжиж байдаг Компьютерийн шинжлэх ухааны салбарт ажил мэргэжилтэй болох гэж буй оюутнуудад зориулан ВОУИСиин Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхимээс Компьютерийн Шинжлэх Ухааны Баклавр зэрэг олгох хөтөлбөр санал болгож байна. Энэ тэнхимийн гол зорилт нь оюутнуудыг худалдаа арилжааны, санхүүгийн, засгийн газрын буюу аль ч салбарт ажилласан мэдээллийн системд тулгуурласан шийдвэр гаргаж чадах чадвартай болоход оршиж байгаа юм. Энэ хөтөлбөртөө бид мэдээлэл технологийн ба бизнесийн системийн аль алиных нь онолын болоод практик талуудыг нэгтгэн багтаасан болно. ВОУИС нь Виржини мужийн Хойд хэсэгт “Силикон ВалейII” байрладаг учраас манай сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхимээс төгссөн оюутнууд нэн даруй ажил төрөлтэй болох буюу цаашид үргэлжлүүлэн сурах өргөн боломж бий. Оюутнуудыг төрөл бүрийн үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллах чадвартай болгон бэлдэж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл,,, III. Мэргэжлийн гэрчилгээ олгох сургалтууд Career certificate programs A. Компьютерийн мэргэжлийн Диплом болон Гэрчилгээ олгох сургалт Компьютерийн чиглэрээр ажил төрөл эрхлэх сонирхолтой байгаа хүмүүст зориулан энэ хөтөлбөрийг санал болгож байгаа. Өнөөдрийн нөхцөлд компьютергүйгээр ажиллах ямар ч боломжгүй болсон гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Харин сайн мэргэшсэн ажилтнууд дутмаг байгаагаас болоод ихэнх компьютерийн мэргэжилтний ажлын байр хоосон байгаа гэдгийг харин тэр болгон мэдэхгүй байгаа. Хэрэв энэ ажилд оръё гэвэл хаашаа хэнд хандах хэрэгтэй вэ. Энэ асуултаа ВОУИСийн Компьютерийн Шинжлэх Ухааны тэнхимээс асуух хэргтэй. Бид хувь хүмүүст болон бизнесийн этгээдэд зориулан ойлгомжтой ч шахуу хөтөлбөрүүдийг санал болгож байна. Манай гэрчилгээт хөтөлбөрүүд нь таныг шинээр ажил мэргэжилтэй болгох, эсвэл мэдлэгээ өргөжүүлснээр одоогийн албан тушаалаа сайжруулахад туслах юм. Та энэ хөтөлбөрүүдийг бүрэн дүүргэх юм уу эсвөл зөвхөн өөрт хэрэгтэй курсээ төгсөж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл,,, B. Бизнесийн мэргэжлийн Диплом болон Гэрчилгээ олгох сургалт Үйлдвэрлэл, үйлчилгээний аль ч салбарт өрсөлдөөн асар их болсон манай өнөөгийн нөхцөлд ажилд орох ч гэсэн их чадвар шаардсан зүйл болсон. Аль нэг их дээд сургуулиас авсан бичиг цаас тань танд ажил олж өгнө гэсэн баталгаа байхгүй. Ажил хайж байгаа хүнд тавигдах хамгийн чухал асуулт бол: Та өөрийн компаний төлөө юу хийж чадах вэ гэдэг байгаа юм. Үүний хариулт нь аль нэг газраас авсан бичгэнд бус мөн хаанаас авсан бэ гэдэгт ч байгаа юм бус. Харин үүний зөв хариулт нь та өөрийн ажил олгогчийнхоо өдөр тутмын асуудлыг шийдвэрлэж бодит байдалд байнга үүсч байдаг санаатай буюу санаандгүй гарч ирсэн бэрхшээлүүдийг даван туулж чадах чадвартай гэдгээ хэлж, харуулж, итгүүлж чаддаг эсэхэд оршино. Энэ Бизнесийн мэргэжлийн Диплом болон Гэрчилгээ олгох сургалт нь оюутнуудад тодорхой, өнөөгийн нөхцөл байдалд таарсан, ажил олгогч нарын шаарддаг тийм ур чадварыг олгоход зориулагдсан. Энэ хөтөлбөрийг төгссөний дараа заавал ажилтай болно гэсэн баталгаа гаргаж чадахгүй ч ВОУИСийн Мэргэжлийн ур чадварын Гэрчилгээ олгох хөтөлбөрөөс олж авах ур чадвар нь ажил олгогч нарын шаарддаг яг тэр зүйл байх болно гэдгийг бид баттай хэлж чадна. Дэлгэрэнгүй мэдээлэл,,, IV. Англи хэлийг хоёрдогч хэл болгон сурах сургалт English as a second language program Англи хэлийг хоёрдогч хэл болгон сурах сургалт нь төрөлхийн Англи хэлээр ярьдаггүй хүмүүст зориулагдсан. Манай хөтөлбөр эхлэн, дундаж, дээд шатны гэсэн гурван түвшинд явагддаг ба TOEFLийн шалгалтанд бэлдэх курс мөн байгаа. Хөтөлбөрийн нарийвчилсан мэдээллийг дараах веб хуудаснаас олж авна уу. |