Визаны тухай мэдээлэл Visa information АНУийн Цагаачлалын албанаас ВОУИСд олон улсын оюутнуудад I-20 форм өгөх зөвшөөрөл олгосон байгаа. Энэ форм нь АНУд шинжлэх ухааны буюу хэлний чиглэлээр суралцах гэж буй цагаачлах зорилгогүй оюутны статус (F-1 виза)тай болох эрхийн гэрчилгээ юм. ВОУИСд гадаадын оюутны шугамаар суралцахын тулд та өөрийн орон дахь АНУийн ЭСЯнаас F-1 виза авах ёстой. Харин виза авах хүсэлт гаргахаасаа өмөн та ВОУИСд элсэх зөвшөөртэй болсон, элсэхийг зөвшөөрсөн захиа болон ВОУИСийг АНУийн ЭСЯнд танилцуулсан захиа, мөн оюутны визаны SEVIS I-20 форм тус тус хүлээн авсан байх ёстой. АНУд хэн суралцах эрхтэй вэ Who is allowed to study in the United States? Цагаачлагч бус гэж АНУд тодорхой зорилготойгоор түр хугацаанд нэвтрэх зөвшөөрөлтэй хүнийг хэлнэ. АНУд мэргэжлийн буюу тусгай сургалтыг бүрэн хамрагдахаар ирж буй хүмүүс нь цагаалагчын бус ангилалд багтдаг. F-1 ангилалд коллеж, их дээд сургууль, семинар, урлагын дээд сургууль, дээд сургууль болон бусад шинжлэх ухааны чиглэлийн боловсролын байгууллагууд, мөн хэлний сургалтын оюутнууд багтдаг. Харин М-1 ангилалд мэргэжлийн сургуулийн оюутнууд багтна. Оюутны виза яаж авах вэ How to get a student visa Оюутны визатай болохын тулд та: - ВОУИСд элсэх өргөдөл гаргах. Өөрийн сонирхсон хөтөлбөрөө сонгоод бүх шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх
- Таныг элсэхийг зөвшөөрөх юм бол тан руу дараах бичиг баримтуудыг явуулна
- албан ёсны “Хүлээн авсан захиа”
- SEVIS I-20 A-B/ID форм (Оюутны F-1 виза авах эрхийн гэрчилгээ)
- ВОУИСаас АНУийн ЭСЯаманд зориулсан захиа
- Санхүүгийн баталгаа: АНУд суралцахын тулд та сургуулийн төлбөр болон амьдрах зардлаа (байрны хөлс, хоол, тээврийн зардал гм) төлөх чадвартай байх ёстой. Виза олгохыг хүсэх үеэр тань сургалтын төлбөр төлөх санхүүгийн хангалттай баталгаатай эсэхийг тань бас шалгах болно.
- Та сургуулиа төгссөний дараа нутагтаа эргэж очих нийгмийн, гэр бүлийн, ажил төрлийн буюу бусад итгэл төрүүлэхээр, хангалттай шалтгаантай гэдгээ батлах ёстой.
Санхүүгийн баталгаа: АНУд суралцахын тулд та сургуулийн төлбөр болон амьдрах зардлаа (байрны хөлс, хоол, тээврийн зардал гм) төлөх чадвартай байх ёстой. Виза олгохыг хүсэх үеэр тань сургалтын төлбөр төлөх санхүүгийн хангалттай баталгаатай эсэхийг тань бас шалгах болно. Та сургуулиа төгссөний дараа нутагтаа эргэж очих нийгмийн, гэр бүлийн, ажил төрлийн буюу бусад итгэл төрүүлэхээр, хангалттай шалтгаантай гэдгээ батлах ёстой. Оюутны виза авахаар хүсэлт гаргахын тулд дээр дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлж өөрийн орон дах хамгийн ойролцоох АНУийн ЭСЯнд үзүүлэх ёстой. АНУийн Элчин дээр орох үедээ зөвхөн сурах гэж зорьж буй сургуулийнхаа SEVIS Form I-20 формыг авч очоорой. АНУд хүрэлцэн ирэх үед When you arrive in the US АНУд хүрэлцэн ирэнүүтээ I-94 буюу Хилээр орох-гарах хуудас бөглөх ба түүн дээр тань АНУд нэвтэрсэн дугаар тань байна. Цагаалчлалын албаны байцаагч энэ дугаарыг тань таны SEVIS Form I-20 A-B/ ID формон дээр бичдэг, тэхээр таны хилээр нэвтэрсэн тухай мэдээлэл SEVISийн системд хадгалагдаж, мөн ВОУИС таныг АНУд орж ирсэн гэдгийг мэдэх болно. Таны АНУд хууль ёсны дагуу нэвтэрсэн баталгаа болох учраас өөрийн I-94 формыг хадгалах хэрэгтэй. Хэрэв та энэ визээр АНУд анхны удаа орж ирж байгаа бол ВОУИСруу нэн даруй ирж эхний семестертээ бүртгүүлээд, хилээр нэвтэрснээс хойш 30 хоногийн дотор хичээлдээ бүтэн цагаар явж эхлэх хэрэгтэй, үгүй бол таны сургуулийн элсэлт мөн F-1 виз тань хүчингүй болно. Эхлэн сурах гэж байгаа оюутнууд I-20 формонд дурдсаны дагуу хичээл эхлэхээс 30 хоногоос өмнө АНУд нэвтрэх эрхгүй гэдгийг анхаараарай. Хил дээр ирэнгүүтээ танд жижиг цагаан I-94 хуудас олгож, таны паспорттой үднэ. Энэ бол таны Хилээр орох-гарах хуудас бөгөөд үүнийгээ сайтар хадгалаарай. - Энэ хуудас тань таны F-1 гм статусыг заадаг бөгөөд D/S гэдэг нь “Duration of Study” буюу “Суралцах хугацаа” гэсэн үг.
- Зарим I-94 хуудаснууд нь АНУаас гарах ёстой өдрүүдийг хүртэл заасан байдаг.
Ямар ч асуудлаар хамаагүй нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэн рүү +1-703-591-7042 утсаар залгах буюу
This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
хаягаар имейл явуулаарай, бид танд дуртайяа тусалж таны элсэлтийн үйл явцыг аль болох амар байлгахыг хичээх болно. Манай вебсайтанд зочилсонд баярлалаа.
|